• Уншсан: 177
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж ИТХ-ын ээлжит VI чуулган болохтой холбогдуулан 4 асуудал хэлэлцэн батлав. ИТХ-ын ын Эрх зүй, нутгийн удирдлагын хороо, Ногоон хөгжил, газрын харилцааны хороо, Хот байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Эдийн засаг, төсвийн хороо, Ёс зүй, өргөдлийн хороо, Төсвийн зарцуулалтын хяналтын хороодын дарга нар эрхлэх асуудлынхаа хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэх Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төсөл, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлтэй холбоотой санал дүгнэлтээ ИТХ-ын Тэргүүлэгчдэд тус тус танилцууллаа.  
Засаг даргын Тамгын Газрын дарга А.Дамцагдорж ИТХ-ын хороодоос гарсан саналуудыг Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, 2019 оны төсөв, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд хэрхэн тусгагдсан талаар Төлөөлөгчдөд холбогдох тайлбар мэдээлэл өгч, Тэргүүлэгчид ээлжит зургаадугаар хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дэмжлээ.  
ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 
1) Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 
2) Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл  батлах тухай
3) Дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 
4) Дүүргийн 2019 оны төсөв батлах тухай 
5) Улсын төсвийн тусгай шилжүүлгийн төсвийн багц хооронд өөрчлөлт оруулах тухай
6) Дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлах тухай
7) Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох тухай
8) Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид түүний Ажлын албанаас 2018 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлангийн танилцуулга










 

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:1759
  • Нийт хандалт:232718