• Уншсан: 311
Олон Улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын “Эрх зүй, нутгийн удирдлагын хороо”-ноос Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сургачдын дунд “Гэмт хэрэг хорт зуршлаас урьдчилан сэргийлье” сэдэвт дүүргийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнд 17 баг оролцсоноос нийт 4 зоонд хуваагдаж 2 өдрийн турш оюун ухаан мэдлэг чадвараа сорин мэтгэлцсэн юм. 

 Аварга шалгаруулах цомын төлөөх тоглолт арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн хурлын танхимд үргэлжилэ, тэмцээнийг дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, Монголын мэтгэлцээний нийгэмлэгийн шүүгч С.Жаргалсайхан, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Гэр бүл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэг нар шүүж аваргыг шалгаруулав. 

Шагналт байранд  “Олонлог” дунд сургуулийн “Rampage” багийн Д.Бадмаараг,            Ц.Бат-Оюун, А.Чинзориг Гутгаар байранд 23 дугаар дунд сургуулийн “Од” багийн Х.Цэнгүүн, М.Энхжин, Н.Азжаргал, дэд байранд 5 дугаар дунд сургуулийн “Аксион” багийн Х.Алтанбагана, М.Наранзаяа, Б.Ялгуун Тэргүүн байранд 17 дугаар дунд сургуулийн “Каллесто” багийн С.Отгон-Эрдэнэ, Т.Саранцацрал, М.Энхзул нар тус тус шалгарч, Цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. 













СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:3306
  • Нийт хандалт:240104