• Уншсан: 451
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 04-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын зочид Төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зочиллоо. 
Уулзалтад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, ИООНХХ-ийн дарга Т.Уламбаяр, Хурлын ажлын албаны ажилтнууд оролцов. 

Зочид Төлөөлөгчдөд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хийж хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудаасаа танилцуулж тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. 
Уулзалтын дараа зочид Нийслэлийн шилдэг хороогоор 2 удаа шалгарч байсан гуравдугаар хорооны үйл ажиллагаатай танилцаж,  2015 онд байгуулагдсан нийслэлийн хэмжээнд жишиг болсон хүүхэд багачуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх тав тухтай номын сан бүхий Хүүхдийн номын өргөөнд зочилсон юм. 







СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2745
  • Нийт хандалт:229172