• Уншсан: 163
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хороо, Эдийн засаг төсвийн хороо арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Чингэлтэйд үйлдвэрлэв” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав. “Чингэлтэйд үйлдвэрлэв” хөтөлбөрийн хэрэгжилтийг ЗДТГ-ын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган танилцуулж Хурлын хорооны Төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгсөн юм. 

“Чингэлтэйд үйлдвэрлэв” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 60 иргэнд зөөврийн ажлын байр хашаанд нь байршуулснаар 135 ажлын байр бий болж, хамрагдсан иргэдээс 6 аж ахуйн нэгж, 1 нөхөрлөл байгуулагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, 16 удаагийн үзэсгэлэн худалдаанд давхардсан тоогоор 185,  гадаадын 3 удаагийн үзэсгэлэн худалдаан 45 үйлдвэрлэл эрхлэгчид тус тус оролцсон байна. Гадны үзэсгэлэн худалдаанд оролцсоны үр дүнд 6 иргэн, аж ахуйн нэгж хөрш орнууд руу бараа бүтээгдэхүүнээ байнга нийлүүлдэг болсон гэх мэт иргэд рүүгээ чиглэсэн үр дүнтэй олон ажлууд хийгдсэн байна. 

Хурлын хороодын гишүүд  хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсаны дараа цаашид анхаарч ажиллах асуудлууд дээр зөвлөмж  саналаа хэлж “Чингэлтэйд үйлдвэрлэв” хөтөлбөрийн хэрэгжилтийг ИТХ-ын Хот байгуулалт үйлдвэрлэл, үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо “ХАНГАЛТТАЙ”, Эдийн засаг төсвийн хороо “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж тус тус дүгнэв. 





СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:2745
  • Нийт хандалт:229172