• Уншсан: 131
Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжаваар ахлуулан хорооны гишүүн Төлөөлөгч Д.Баянбат, Д.Мөнхчулуун, Ёс зүйн өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяа, хорооны гишүүн Төлөөлөгч Д.Нэмэхбат, Хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн Н.Доржпүрэв нарын бүрэлдэхүүн дүүргийн 1-12 дугаар хорооны иргэний танхим, хорооны үйл ажиллагаа, төлөвлөгөөний явцтай танилцлаа. 

ИТХ-ын Төлөөлөгчид Хороодын албан хаагчид, болон хэсгийн ахлагч нартай уулзаж , Төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээг хэрхэн мөрдөн ажиллаж байгаа, тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал байгаа эсэх, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл  байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонсож Хурлын хорооны санал дүгнэлтэд тусгаж ажиллахаар  боллоо.
Хурлын хорооны гишүүд хорооны үйл ажиллагаа, албан хаагчидтай уулзаж танилцаад  цаашид төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж ажиллах, иргэддээ төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллах, иргэдээс ирсэн санал хүсэлт өргөдөл, гомдлыг хугацаанд нь бодитой шийдвэрлэж хэвшүүлэх  талаар үүрэг чиглэл өглөө.

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2753
  • Нийт хандалт:229180