• Уншсан: 119
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан арваннэгдүгээр сарын 14-ний өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцов. 

Энэ удаагийн хурлаар “Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх”, “Эрүүл мэнд 2020”, “Чингэлтэйн боловсрол” хөтөлбөрүүдийн хэрэгжилт, дүүргийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг холбогдох хэлтэс албадын дарга нар тус тус танилцуулсаныг ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэв. 

Дээрх хэлэлцсэн асуудлын хүрээнд Хурлын хороод ажиллан санал, дүгнэлтээ ирүүлснийг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулж ИТХ-ын Тэргүүлэгчид хөтөлбөрийн хүрээнд цаашид эрчимжүүлэх  ажлуудыг анхаарууллаа. 
Мөн Шагналд уламжлах тухай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулан Хурлын Тэргүүлэгчид дэмжсэн тогтоол батлав. 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:4
  • Энэ сард:2748
  • Нийт хандалт:229175