• Уншсан: 211
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг төсвийн хорооны дарга Н.Оюунцэцэг, Төлөөлөгч Б.Батхуяг, Л.Баярсайхан, Ц.Бугасүрэн нар аравдугаар сарын 16-ны өдөр дүүргийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан санал солилцлоо. 
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь Захиргааны тасаг, Татварын орлогын тасаг, Татварын хяналт шалгалтын тасаг, Эрсдэл, статистикийн тасаг, Татвар төлөгчтэй харилцах тасаг, Хувь хүний татварын тасаг гэсэн 6 тасгийн бүрэлдэхүүнтэй нийт 115 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Хурлын хорооны гишүүд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Татвар,  Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаад цаашид иргэддээ төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллах талаар чиглэл өглөө.
Нийгмийн даатгалын хэлтэс нь Орлого, шимтгэлийн тасаг, Санхүү бүртгэлийн  тасаг, Хяналт, шалгалт дотоод аудитын тасаг, Үйлчилгээний тасаг, Хайлааст дахь  нийгмийн даатгалын тасаг гэсэн 5 алба,  61 орон тоотойгоор Нийгмийн даатгалын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд даатгуулагчдаа хүргэн ажиллаж байна.
 
ЭДИЙН ЗАСАГ ТӨСВИЙН ХОРОО






 

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:1909
  • Нийт хандалт:224573