• Уншсан: 662
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр буюу аравдугаар сарын 18-ны өдөр дүүргийн 7 дугаар хороонд агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах Дэд бүтцийн төв” буюу “Сервис центр” барих ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. 

Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын Г-ийн 11-15 дугаар гудамжны нийт 200 гаруй өрх хамрагдах юм. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах оновчтой шийдэл нь сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Тус төв нь  энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын Г-ийн 11-15 дугаар гудамжны нийт 200-300 айл өрхийг дулаан,цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна.



















 

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:1909
  • Нийт хандалт:224573