• Уншсан: 396
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Манжуур хотын Ардын Их Хурлын дарга Ли Чан У тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Л.Баярсайхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, ИООНХХ-ийн дарга Т.Уламбаяр нар байлцлаа. 

Талууд албан ёсны уулзалтын үеэр хоёр талын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх Боловсрол, соёл нийгэм, аялал жуулчлал, дэд бүтэц, ногоон байгууламжийн чиглэлээр хамтарч ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь БНХАУ-ын Манжуур хоттой 2015 оноос хамтын ажиллагаа тогтоож жилээс жилд эрчимтэй хөгжиж байна, цаашид ч гэсэн улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

БНХАУ-ын Манжуур хотын Ардын Их Хурлын дарга Ли Чан У:  Талуудын хамтын ажиллагааны хүрээнд Манжуурын их дээд сургуультай оюутан сурагч солилцоо хийх боломжтой. Түүнчлэн Хайлаар хотод зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд аж ахуй нэгж байгууллагыг оролцуулах, мөн ногоон байгууламж нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх,  “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвийг Манжуур хотод байгуулах зэрэг боломж нөхцөл байгаа тухай саналаа хэллээ. 
Уулзалтын дараа зочид Төлөөлөгчдийг дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль, Хүүхдийн номын өргөө, Чингэлтэйд үйлдвэрлэв төвийн үйл ажиллагаатай танилцууллаа. 







ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:1908
  • Нийт хандалт:224572