• Уншсан: 1074
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчлан таниулах, залуучуудын  хөгжил оролцоог дэмжих, тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг таниулах зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих газартай хамтран “Залуус бидний боломж” сэдэвт дэвжээ тэмцээнийг Иргэний танхимын дэргэдэх залуучуудын клубын гишүүдийн дунд амжилттай зохион байгууллаа. 

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон заралсантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан сар бүр хууль сурталчлах зорилтод сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Б.Батхуяг, Төлөөлөгч Л.Ариунтуяа, Т.Идэрцагаан, ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, дүүргийн 1-19 дүгээр хорооны залуусын төлөөлөл, хөгжөөн дэмжигч иргэд оролцлоо. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Б.Батхуяг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул, Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн ахлах багш, Соёлын тэргүүний ажилтан Б.Энхгэрэл шүүгчээр ажиллав. 
Тэмцээнд нийтдээ 17 багийн залуучууд авхаалж самбаагаа сорин оролцож, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиас эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр багуудын мэндчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр гэрийн даалгавар, тус хуулийн хүрээнд багуудын дундах асуулт, багийн ахлагчдын дундах асуулт, яг түүн шиг интертаймэнт шоу сэдвийн хүрээнд багууд бэлтгэсэн үзүүлбэрийг танилцууллаа. 
Залуус бидний боломж” сэдэвт дэвжээ тэмцээний Тэргүүн байранд 14 дүгээр хорооны Ухаарал баг, Дэд байранд 19 дүгээр хорооны Зөв чиг баг, Гутгаар байранд 15 дугаар хорооны Хандлага баг, тусгай байранд 4 дүгээр хорооны Black and white  баг, 2 дугаар хорооны С.И.О.Н багууд шагналт байранд тус тус шалгарлаа. 

Залуучууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе






ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:1909
  • Нийт хандалт:224573