• Уншсан: 429
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн аравдугаар сарын 11-ний өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо. 
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийв. Мөн үеэр ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж цаг үеийн асуудлаар ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 10 дугаар сард дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан, ИТХ-ын Хот байгуулалт үйлдвэрлэл, үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо, Төсвийн зарцуулалтын хороо, Эрх зүй, нутгийн удирдлагын хороо , Ногоон хөгжил, газрын харилцааны хороо Нийгмийн хөгжлийн хороо, Ёс зүйн өргөдлийн хороо тус бүр батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллах, Иргэдийн нийтийн хурлын дарга нарын ээлжит сургалт, “ Залуус бидний боломж” дэвжээ тэмцээн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Ногоон гэрэл Цагаан шугам-2018” арга хэмжээг зохион байгуулахаар тус тус төлөвлөгдсөн байна. 


 

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:1909
  • Нийт хандалт:224573