• Уншсан: 423
Хороодын Иргэний танхимын ажилтнуудын дунд зохион байгуулж байгаа "Өнөөдрийн туршлага-Ирээдүйн чадвар" уралдааны ээлжит ажлын хүрээнд Монгол Улсын "Биеийн тамир спортын тухай" хуулийг хэрэгжүүлэх, ахмад настнуудыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч дарга Ж.Чимэдцогзолын дэмжлэгтэйгээр дүүргийн 1-19 дүгээр хороодын Ахмадуудын дунд  "НАС БОЛ ТОО" сэдэвт цэнгээнт бүжгийн тэмцээнийг "РИТМ" бүжгийн ордонд аравдугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааг дүүргийн гуравдугаар хорооны Засаг дарга С.Туяа нээж, урилгаар дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул, нарийн бичгийн дарга Д.Мөнхөө, Ахмадын зөвлөлийн хорооны дарга Д.Баянжаргал нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. 
Монголын нийтийн бүжгийн хорооны Удирдах зөвлөлийн зөвлөх багш Д.Сувдаа, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Дэлгэрмаа, дүүргийн Соёлын төвийн багш Д.Байгалмаа нар тэмцээний шүүгчээр ажиллалаа. 

Тэмцээнд оролцогчид "Хүмүүн төрөлхтөн", "Задгай цагаан", "Гурван тамирын уянга", "Вальс" бүжгийн төрлүүдээр оролцсон бөгөөд Тэргүүн байранд  6 дугаар хорооны ахмад настан О.Нармандах, Б.Цэндсүрэн нар, 2 дугаар байранд 17 дугаар хорооны ахмад настан Х.Цогбаяр, Я.Мөнхбаяр нар, 3 дугаар байранд 2 дугаар хорооны ахмад настан Н.Нэргүй, Б.Чулуунцэцэг нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Тэмцээнд амжилттай оролцсон ахмад бүжигчдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав. 
Энэхүү тэмцээнийг 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд нийт 50 гаруй  ахмад оролцсон юм. 







 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:5
  • Энэ сард:2687
  • Нийт хандалт:218797