• Уншсан: 504
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран  “Олон нийтийн оролцоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа” нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг аравдугаар сарын 05-ны өдөр Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгууллаа. 
Сургалт, зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, дэд дарга Ж.Эрдэнэбат, зөвлөлийн гишүүд, дүүргийн Засаг даргын Тамгын газар, төр захиргааны байгууллагуудын төлөөллүүд, хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах баг, гудамж, байрны нийтийн эргүүл, хэв журмын урамшилтай эргүүлүүд нийт 600 гаруй хүн оролцов. 

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ салбар зөвлөлөөс Иргэдийнхээ оролцоог байнга дэмжиж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах ажилд идэвхтэй оролцсон иргэдийг шагнаж, урамшуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр гудамж байрны нийтийн эргүүлийг сар бүр 25000 төгрөгөөр, хэв журмын урамшилт эргүүлийг сар бүр 240000 төгрөгөөр тус тус урамшуулж, тэдний ажиллах таатай боломж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн ажилласан. Цаашид ч энэхүү ажлаа улам бүр эрчимжүүлж, дүүргийн эдийн засаг, төсөв санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурлан шагнал, урамшууллыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай тэмдэглэн хэлсэн юм. 

Дүүргийн Засаг дарга бөгөөд Зөвлөлийн дэд дарга Ж.Эрдэнэбат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааг видео нэвтрүүлгээр танилцуулж, дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс цаг үеийн мэдээ мэдээллийг тус тус танилцууллаа. 

Мөн үеэр 16 дугаар хорооны шилдэг “Урьдчилан сэргийлэх баг”, шилдэг “Нийтийн эргүүл” Г.Сүрэнхорлоо нар өөрсдийн сайн туршлагаа хуваалцлаа. 
Төгсгөлд нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи зүтгэл, санаачилгатай ажиллаж байгаа Гудамж байрны нийтийн эргүүл 55 иргэнийг Нийслэлийн Цагдаагийн газар, НИТХ, ИТХ, ЗДТГ, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн прокурорын шагналаар шагнаж урамшуулав. 
















 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:2745
  • Нийт хандалт:229172