• Уншсан: 354
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас 9-р сарыг Залуучуудын хөгжлийг дэмжих сарын аян болгож зарласантай холбогдуулан 10 дугаар хорооны Иргэний танхимаас санаачлан “Идэвхтэй Бүтээлч Залуус” сургалт, өдөрлөгийг есдүгээр сарын 13-ны өдөр Иргэний танхимд хорооны 17-35 насны 40 гаруй залуучуудыг оролцуулж, зохион байгууллаа. 
Сургалт, өдөрлөгийг хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг нээж 2018 онд залуучууд руу чиглэсэн олон талт зохион байгуулсан үйл ажиллагааг товч дурьдаад сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

Залуучуудад  “Тогвортой Хөгжилд Залуучуудын Оролцоо” сэдвээр  Албан бус-Насан туршийн боловсрол төвийн Гэр бүлийн сургагч багш Ц.Ууганчимэг, Залуучуудын Хөгжлийг Дэмжих тухай хуулийн танилцуулгыг Иргэний танхимын ажилтан О.Батбаяр, залуучуудад “Ажлын чиг баримжаа олгох” сэдвээр дүүргийн ХХҮХ-ийн мэргэжилтэн н.Дэлгэрхишиг, Залуучуудын дунд зонхилон тохиолдох “Осол Гэмтэл” сэдвээр Өрхийн эмнэлэгийн ЭМНАжилтан Н.Шинэбаяр нар сургалт хийж тэдэнтэй санал бодлоо хуваалцлаа. 

Өдөрлөгийн үеэр хорооны Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа ажилгүй, ажил хийхийг сонирхсон залуучуудыг бүртгэж, бэлэн байгаа 100-аад ажлын байрыг танилцуулж, ажилд зуучилж ажиллалаа.
Энэхүү үйл ажиллагааг дэмжиж оролцож мэдлэг мэдээлэл авсан залуучууддаа болон сургалтыг хамтран хөтлөн явуулсан багш, ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.

10 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБА, ИРГЭНИЙ ТАНХИМ









 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2682
  • Нийт хандалт:218792