• Уншсан: 407
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд харилцан туршлага солилцохоор өнөөдөр буюу есдүгэрээр сарын 14-ны  өдөр  Дорноговь аймгийн Эрдэнэ  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Энхтуяа тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид зочиллоо. 
Зочид Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал  ИТХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дүүргийн ГХУСАЗСЗ-өөс авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, арга туршлага, иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Энхтуяа өөрийн сумынхаа онцлог, ИТХ-ын үйл ажиллагааны талаар болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг танилцуулан харилцан сайн туршлагуудаасаа хуваалцсан юм. 
Уулзалтын дараа Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө, 3 дугаар хорооны Иргэний танхимын өдөр дутмын үйл ажиллагаатай танилцлаа. 



СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:3010
  • Нийт хандалт:214432