• Уншсан: 437
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай харилцан туршлага солилцохоор 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Дагвадорж тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид зочиллоо. 

Зочид Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар хүлээн авч, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, зорилго, зорилт, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар товч танилцуулан, ирсэн зочид төлөөлөгчидтэй Ыхамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. 



.

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:3010
  • Нийт хандалт:214432