• Уншсан: 462
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Төлөөлөгчид наймдугаар сарын 17-19-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгуулагдсан 10 дахь удаагийн Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-д оролцов.
Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Засгийн ордоны зүгээс энэ удаагийн 3 Улсын үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд 10 павилион үнэ төлбөргүй олгосон юм.

Тус үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн 18 иргэн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл ноос ноолууран бүтээгдэхүүн, эсгий эдлэл, арьсан эдлэл, цүнх, тэлээ, хэтэвч, түлхүүрийн оосор, гутал гар урлал баримал, уран зураг, модон ясан сийлбэр,  торгон цүнх, үнэт эдлэл хөөрөг, алт мөнгө зэсэн ээмэг зүүлт бугуйвч  үндэсний хувцас зэрэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулж үйлдвэрлэл эрхлэгчид бизнесийн харилцаа холбоо тогтоох, бүтээгдэхүүний захиалга авах зэрэг үр дүнтэй оролцлоо. 
Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ү Гүө Дүн-тэй албан ёсны уулзалт хийж хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ахан дүүсийн харилцаа тогтоож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Чингэлтэй дүүргийн ногоон байгууламжийг сайжруулах, бичил цэцэрлэгүүдийн тоог нэмэгдүүлэх, Чингэлтэй хайрхан уулын ойжуулалтын ажилд Шилийн гол аймгийн туршлагыг судалж, мэргэжлийн багийг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ гаргалаа. 
БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны Шилийн гол аймагийн Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ү Гүө Дүн хамтран ажиллах тухай хүсэлтийг найрсагаар хүлээн авч хот тохижилт, ногоон байгууламжын чиглэлээр хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн юм. 









ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:1911
  • Нийт хандалт:224575