• Уншсан: 1734
Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо. 

Төрийн одон медалийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулав.
Мөн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Төрийн дээд Алтан гадас, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Батхуяг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор  тус тус шагнууллаа. 
Шагнуулсан бүх хүмүүстээ баяр хүргэж АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ





 

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:1909
  • Нийт хандалт:224573