• Уншсан: 646
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд “Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Бодлогын бичиг баримтад үнэлгээ хийх ажилд ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах нь” төслийг хэрэгжүүлж эхэллээ. 
Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Хурлын ажлын албаны ажилтнуудад Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас Бодлогын бичиг баримтад үнэлгээ хийх ажилд ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах нь” сургалт зохион байгууллаа. 
Сургалтын үйл ажиллагааг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нээж, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгжийн зохицуулагч Г.Золжаргал төслийн талаар товч танилцуулав. 

“Тунгаамал төв” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Тунгалаг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” болон бусад шийдвэрийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын байгууллагын эрх, үүрэг, Хэрэглэгчийн үнэлгээний онцлог сэдвүүдээр мэдээлэл өгч, Нийслэлийн зарим сургуульд боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан юм. 
Мөн Удирдлагын академийн багш, доктор Ph.D Н.Болд “Үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлоход анхаарах асуудлууд”-ын талаар танилцуулж, Төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч ярилцав. 















 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:3184
  • Нийт хандалт:204842