• Уншсан: 998
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооноос Нийгмийн хамгааллын чиглэлийн мэргэжилтнүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Хурлын хорооны нэрэмжит өдөрлөгийг зургаадугаар сарын 08-ны өдөр зохион байгуулав.        

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, нийгмийн хөгжлийн хорооны дарга Г.Бадамгарав, ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, хорооны гишүүн С.Мөнгөнсар, Д.Нэмэхбат, Ж.Алтантуул, О.Есөнтөмөр, Б.Насанбат, ИТХ-ын Төлөөлөгч, Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, Эдийн засаг, төсвийн хорооны дарга Н.Оюунцэцэг, Ёс зүй өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяа болон дүүргийн холбогдох хэлтэс албаны төлөөлөл оролцов. 
Өдөрлөгийг ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол нээж,  МУБИС-ийн Нийгмийн ажилтны тэнхимийн эрхлэгч Т.Цэндсүрэн Нийгмийн хамгааллын салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа сэдвээр лекц уншиж, санал солилцсон юм. Өдөрлөгөөр сургуулийн нийгмийн ажилтан, Цэцэрлэгийн арга зүйч, ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хороо хариуцсан халамжийн мэргэжилтнүүд тус бүр өөрсдийн сайн туршлагаа танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв. 







 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:4
  • Энэ сард:2674
  • Нийт хандалт:218784