• Уншсан: 814
БНТУ-ын Анкара хотын Синжан дүүргийн дарга Мурат Эржаны урилгаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Төлөөлөгч Б.Батхуяг, Т.Идэрцагаан, Д.Баянбат, О.Цэнддорж болон Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ажлын уулзалт хийж, Санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Хоёр тал санамж бичгийн хүрээнд хот тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, нийгэм, соёлын чиглэлээр хамтран ажиллах юм. 
Ажлын уулзалтын үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл явцын талаар танилцуулж, Синжан дүүрэгтэй хамтарж хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. 
Түүнчлэн төлөөлөгчид Синжан дүүргийн бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудтай газар дээр нь танилцлаа. 










 

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:1909
  • Нийт хандалт:224573