• Уншсан: 276
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга С.Мөнгөнсар, гишүүн Төлөөлөгч С.Энхтайван, С.Отгонсүрэн Ш.Батсүрэн нар  батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаа, 2017 оны төсвийн гүйцэтгэлтэй танилцлаа. 

Мөн “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй зөөврийн ажлын байрнууд, 1 дүгээр 40 мянгат, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвүүдийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоооор батлагдсан “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд 2016 оноос дүүргийн хэмжээнд 60 зөөврийн ажлын байр бий болгосон байна. 






СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2441
  • Нийт хандалт:204099