• Уншсан: 736
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “Ахмад настны нийгмийн хамгаалал” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах Дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зулаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзаж санал солилцож зарим үүрэг чиглэл өгөв. 

Дүүргийн ИТХ-ын ажлын албанаас ЗДТГ, Ахмадын хороо,Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран Ахмад настны тухай хуулийг сурталчлан таниулах, орон нутгаас ахмад настны талаар бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилгоор “Ахмад настны нийгмийн хамгаалал” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 30-аас эхлэн 19 хороонд зохион байгуулахаар төлөвлөөд байна. 
ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ ахмадуудад “Ахмад настны тухай хууль”, нийгмийн хамгаалал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл, үйлчилгээний талаарх зөв ойлголт өгч, Хөдөлмөр халамж, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын талаар цогц үйлчилгээг иргэдэд хүргэсэн үр дүнтэй ажил зохион байгуулах талаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө. 


 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:5
  • Энэ сард:2749
  • Нийт хандалт:229176