• Уншсан: 552
Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн Байнгын хорооны даргын урилгаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй зочид дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд  Эрээн хотод ажлын уулзалт хийлээ. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Эрээн хотын талаас Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Уул, Эрээн хотын орлогч дарга Лай Шан Хуа нар Боловсрол, Эрүүл мэнд, Дэд бүтэц, Өрхийн үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих  чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгуулах тухай санал солилцов. 
Уулзалтын эхэнд Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Байнгын хорооны дарга Уул: Эрээн хот, Чингэлтэй дүүрэгтэй урт удаан хугацааны олон талт  найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Хоёр талын энэхүү нөхөрлөл цаашид ч улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэж байгаа тухайгаа онцоллоо. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ: Манай зочдыг халуун дотноор хүлээн авч байгаа явдалд талархал илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр тал  Санамж бичгийн хүрээнд олон чиглэлээр хамтран үр дүнтэй ажиллаж байгаа,   жил ирэх тусам илүү олон салбарт хамтын ажиллагаагаа улам бататган хөгжүүлэхэд чармайн ажиллахаа илэрхийлсэн юм.
Төгсгөлд нь Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Уул:  Чингэлтэй дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө Эрээн хотын талаас  аль ч салбарт дэмжиж хамтарч ажиллах, тэр дундаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байв. 
Энэ удаагийн ажлын уулзалтаар Хоёр талын удирдлагууд дараах асуудлуудыг харилцан тохиролцож шийдвэрлэсэн юм. 
• Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн Засаг дарга, Эрээн хотын даргатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулах
• Хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр Чингэлтэй дүүргээс 10 хүнийг Эрээн хотод сургалтанд хамруулах 
• Эрээн хотоос Ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын талаар сургалт явуулах, газрын хөрсний судалгаа шинжилгээ хийлгэх зорилгоор 1 мэргэжилтнийг Чингэлтэй дүүрэгт томилон ажиллуулах
• Эрээн хотоос Монголын эрс тэс хөрсөнд ургах чадвартай мод, суулгацыг дэмжлэг болгож өгөх
• Дүүргийн өрхийн үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр Эрээн хотод жил бүрийн уламжлал болон зохиогддог “Олон улсын яармаг худалдаа”-нд Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэл эрхлэгч нарт 10 павилионыг үнэ төлбөргүй бэлтгэх
• Боловсролын чиглэлээр хүүхэд багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар тохиролцлоо. 
Уулзалтын дараа Эрээн хотын ногоон байгууламж болон бохир усыг цэвэрлэн саарал ус болгон мод усалгаанд ашиглаж байгаа усалгааны систем, мод арчлан ургуулж буй байгууллагуудын арга ажиллагаатай танилцлаа. Мөн Эрээн хотын Монгол Үндэстний дунд сургууль, цэцэрлэг, Хөх хотын харъяа Олон улсын харилцааны дээд сургуулиар зочилсон юм.  Хоёр талын албан ёсны уулзалт амжилттай, үр дүнтэй болж өндөрлөлөө. 







 
 
 
 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2874
  • Нийт хандалт:209634