• Уншсан: 624
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Иргэдийн хяналтын зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батхуяг, Төлөөлөгч С.Мөнгөнсар, Ш.Батсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат,  ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов.

Сургалтын арга хэмжээг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нээж, Засаг дарга Ж.Эрдэнэбат Улс, Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2018 онд Чингэлтэй дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө, явцын талаар мэдээлэл өгч, ИТХ-ын Ажлын албаны Ахлах ажилтан Г.Ундрал “Иргэдийн хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ыг  танилцууллаа.Мөн үеэр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батхуяг ИТХ-ын Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны талаар товч мэдээлэл өгөв.
Иргэдийн хяналтын зөвлөлийн гишүүдэд “Инфратест” ТББ-ын Сургагч багш Д.Номун-Эрдэнэ “Иргэдийн хяналт-хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин”, “Ил тод сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав “Орон нутгийн төсвийн хяналт, мониторинг” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч харилцан санал солилцов.

Иргэдийн хяналтын зөвлөл нь Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулах, хороодод хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ,, бүтээн байгуулалтын ажлын чанар, нөхцөл байдал, гэрээний гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, зохих хууль тогтоомжийн дагуу санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.

















 

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:4322
  • Нийт хандалт:220432