• Уншсан: 439
Гадаад улс орныг зорьж сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй залуучуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа ч тэр болгон санхүүгийн боломж, нөхцөл нь бүрддэггүй. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тайваны Нанхуа их сургуультай хамтран “Тэтгэлэгтэй оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. 

Энэ ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Нанхуа их сургуулийн дэд захирал, профессор Ван И Ү-г хүлээн авч уулзан боловсролын салбар, тэр дундаа ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдыг Нанхуа их сургуульд тэтгэлэгтэй суралцуулах талаар харилцан санал солилцлоо. 

Тус уулзалтад Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгалмаа, Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Ням-Очир нар байлцлаа. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Тэтгэлэгтэй оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ирэх жил буюу 2019 онд Чингэлтэй дүүргийн 35 сурагч тэтгэлэгээр Тайван улсад суралцах боломж бүрдэж байгаа юм. 
Хөтөлбөрийн эхний шатанд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж буй 100 сурагчийг англи хэлний сургалтанд хамруулж амжилттай суралцаж тэтгэлэг авах шалгуур хангасан 35 сурагчийг шалгаруулан олон улсын бизнесийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт хамруулахаар уулзалтын үеэр ярилцаж тохиролцлоо.

 


 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2874
  • Нийт хандалт:209634