• Уншсан: 823
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн гуравдугаар сарын 28-ны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийв. Мөн үеэр ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж цаг үеийн асуудлаар ажилтнуудад үүрэг даалгавар өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас ирэх 4 дүгээр сард дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан, ИТХ-ын Төсвийн зарцуулалтын хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Ёс зүйн өргөдлийн хороо тус бүр батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 4 дүгээр сарын 30-ны өдөр “Хүүхдийг зодож шийтгэхгүй өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар тус тус төлөвлөгдсөн байна.  

Төсвийн зарцуулалтын хороо нь Төсвийн бодлого төлөвлөлт,  хяналт үнэлгээний талаах цогц сургалт авах, Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцах, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцах, дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэлд хяналт тавих ажлуудыг зохион байгуулна. 
Нийгмийн хөгжлийн хороо  Хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаатай танилцах, Ёс зүй өргөдлийн хороо Хороодын 1 цэгийн үйлчилгээний үйл ажиллагаатай танилцах, “Төлөөлөгч ба Иргэний оролцоо” сургалт зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгагдсан байна.  Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 4 дүгээр сарыг “Эрүүл мэндийг дэмжих” сар болгон зарласантай холбогдуулан хороодын Иргэний танхимуудаар дамжуулан иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулах тухай ИТХ-ын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулав. 
Хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багуудын дунд үзүүлэх сургалт гуравдугаар сарын 30-ны өдөр дүүргийн 3 дугаар хороон дээр зохион байгуулагдана


 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2874
  • Нийт хандалт:209634