• Уншсан: 736
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг чадавхжуулах ээлжит сургалтыг зохион байгууллаа. 
Энэ удаагийн сургалтыг шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, холбогдох мэдээ, мэдээллээр хангах зорилгоор  Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч н.Монголжингоо “Ахмад настны тухай хууль”, “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулийн онцлог, анхаарах зүйл заалтын талаар мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцов.

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Х.Цэрмаа эдгээр хуультай холбоотойгоор Ахмад настанд төрөөс үзүүлж буй дэмжлэг, халамж үйлчилгээ, урамшуулал авхад  бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн талаарх мэдээ мэдээлэл өгч, ИТХ-ын Бичиг хэргийн ажилтан Б.Ариунжаргал Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд тоон технологи нэвтрүүлсэн нэгдсэн систем болох E-doc, ирсэн, явсан албан бичгийг хөтлөхөд зарим анхаарах зүйлсийн талаар заавар зөвлөгөө өглөө. 
Мөн үеэр дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар ИНХ-ын дарга нартай цаг үеийн асуудлаар санал солилцож  үүрэг чиглэл өгөв. 

Чингэлтэй дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн 1-19 дүгээр хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багуудын дунд “Миний гудамж- Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аян, “Гэмт хэрэг зөрчилгүй байгууллага, хамт олон” аян, хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн төслийн уралдааныг тус тус зохион байгуулах тогтоол батлагдсаныг энэ үеэр танилцуулсан юм.






 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2617
  • Нийт хандалт:214039