• Уншсан: 886
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэн баталлаа. Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч Б.Батхуяг, Х.Алтаншагай, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцов. 
Энэ удаагийн хурлаар Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяндорж 2018 оны Дүүргийн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдон ажиллах иргэдийн нэрсийг ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж  2018 онд дүүргийн үнэлгээний хороонд А3 гэрчилгээ бүхий 9 иргэн томилогдон ажиллахаар боллоо.
 
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат Ерөнхийлөгчийн 2011 оны 116 дугаар зарлигаар батлагдсан  “Алдарт эх” 1, 2 дугаар зэргийн одонгоор шагнах журмын болзол хангасан эхчүүдийн тодорхойлолт материалыг танилцуулав. 
Энэ онд Чингэлтэй дүүргийн харьяат 19 эхийг “Алдарт эх” нэгдүгээр, 329 эхийг хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахыг дэмжиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжилсан тогтоол баталлаа.
Мөн үеэр Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал “Шагналд уламжлах тухай”, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн “Хурлын шагнал”-аар шагнах тухай, Хөрөнгө данснаас хасах тухай, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай, Буцалтгүй тусламж олгох тухай асуудлуудыг тус тус танилцуулж Тэргүүлэгчид холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.    

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:3008
  • Нийт хандалт:214430