• Уншсан: 1165
Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Иргэдийн Нийтийн хурлын дарга, Хурлын  Ажлын албаны ажилтан албан хаагчдыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Цэвэр агаар – Эрүүл мэнд-2018 ” цасны баярыг гуравдугаар сарын 3-ны өдөр Скай ресорт цанын баазад амжилттэй зохион байгууллаа.  

Тус арга хэмжээ нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, Хурлын Ажлын албаны ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой бөгөөд оролцогчид 6 багт хуваагдаж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.     
Цасны сумо, хөгжөөнт буухиа, олс таталт, цасны хөл бөмбөг гэсэн 4 төрлийн тэмцээн зохион байгуулж нийлбэр дүнгээр 1, 2, 3 дугаар байр эзлүүлж мөнгөн шагналаар шагналаа. Нэгдүгээр байрт Б.Батхуяг ахлагчтай Найрамдал баг, хоёрдугаар байрт Т.Уламбаяр ахлагчтай Ундраа баг, гуравдугаар байрт С.Амарбаясгалан ахлагчтай Жавхлант баг тус тус шалгарлаа. 





СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:3008
  • Нийт хандалт:214430