• Уншсан: 848
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн гуравдугаар сарын 01-ны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо.Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийв.
Мөн үеэр ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж цаг үеийн асуудлаар ажилтнуудад үүрэг даалгавар өглөө.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас гуравдугаар сард дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос Хороодын Иргэдийн бүлгийн ажлын гүйцэтгэл,“Чингэлтэйд үйлдвэрлэв” төвүүдийн үйл ажиллагаатай тус тус танилцах, Нийгмийн хөгжлийн хорооноос Эрүүл мэндийн төвийн Мэс заслын тасгийн үйл ажиллагаатай  танилцахаар төлөвлөгдсөн байна. 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр Хууль хяналтын байгууллагуудын удирдах ажилтан, урьдчилан сэргийлэх багийн ахлагч, Хороодын Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын дунд зөвлөгөөн, Гудамж, байрны нийтийн эргүүлийн үзүүлэх сургалт бүсчилсэн хэлбэрээр тус тус зохион байгуулахаар бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. 



ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:3189
  • Нийт хандалт:198930