• Уншсан: 896
Эх орончдын өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, дүүргийн 1-19 дүгээр хорооны ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлж, Эх орончдын өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн мэндийг хүргэлээ. Мөн үеэр эх орон, тусгаар тогтнолоо хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ахмадуудад дүүргийн дээд шагнал болох “Тусгаар тогтнол” цом, батламжийг гардуулж өгсөн юм.

Түүнчлэн Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулиудын 2500 гаруй сурагчдын дунд зарласан “Эх орон – Тусгаар тогтнол” сэдэвт эсээ бичлэг, монгол бичгийн уран бичлэгийн уралдаанд шилдгээр шалгарсан сурагчдыг шагнаж, урамшуулав.
Арга хэмжээний үеэр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид Эх орончдын өдөрт зориулсан урлагийн тоглолт үзэж сонирхууллаа. 

















 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2747
  • Нийт хандалт:229174