• Уншсан: 1154
Өтгөсөө хүндэлж, нялхсаа баясган, ураг төрөл, удам гарлаа мэдэлцэж, ахан дүүстэйгээ амар мэндээ эрэн золгодог хотол түмнийхээ Сар шинийн баярын мэндийг Чингэлтэйчүүд Та бүхэндээ өргөн дэвшүүлье. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө өнгөрсөн он жилүүдэд хийж бүтээсэн бүхнээ улам бэхжүүлэн шат ахиулж яваадаа урам зориг дүүрэн байна. 
Цаг нартай уралдан, гар хумхин суулгүй, хөдөлмөрлөж бүтээж байгаа иргэдийнхээ хөдөлмөр бүтээлийг бид үргэлж бахархан дэмжсээр ирсэн билээ. Тиймээс ч 2018 оныг Чингэлтэй дүүргээс “ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласан юм. Энэхүү эрхэм зорилгынхоо хүрээнд дүүргийнхээ жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд рүүгээ чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 
Цаашид ч Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас  иргэдийнхээ идэвх санаачилга, бүтээлч оролцоог дэмжин, төрөлх дүүргийнхээ хөгжил, цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны төлөө хичээнгүйлэн зүтгэх болно. Төрөлх дүүргээ хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн зүтгэж ирсэн хүн бүхэнд Сар шинийн босгон дээр сайны ерөөл өргөе. 
Ирж буй  XVII жарны “Тийн унжлагат”  хэмээх шороон нохой жил Чингэлтэйчүүдэд минь ээл ивээлээ хайрлаж, эе эвийг дээдэлж, үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян дэлгэрч, ард олноороо цэнгэл баяр бялхсан сайхан жил байх болтугай. 
Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Айл гэр бүрт аз жаргал бялхаж байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
ДАМЖИНГИЙН БАТ-ЭРДЭНЭ

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:2753
  • Нийт хандалт:229180