• Уншсан: 905
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгч 15 дугаар хорооны Засаг дарга Б.Цогзолмаа, Иргэдийн Нийтийн Хурлын дарга н.Булганцэцэг нар ирж буй XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон шар нохой жилийн сар шинийн баярыг угтан дүүргийнхээ 15 дугаар хорооны 90-ээс дээш настай иргэн Б.Бадам, С.Цэдэв, Д.Дуламсүрэн, Г.Болоож, С.Хойлог, З.Цагаан гуайнд гэрээр нь очиж хүндэтгэл үзүүллээ.  

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ ахмад буурлууддаа урт наслаж, удаан жарган, үр хүүхэд, Төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлж,  Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд сэтгэл, оюун ухаан, хүч чадлаа зориулан ажиллаж байсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж дүүргийнхээ ИТХ-ын дээд шагнал “ЧАНДМАНЬ” одонгоор энгэрийг нь мялааж, “Чингэлтэйд үйлдвэрлэв” бүтээгдэхүүнээр гарын бэлэг барив.
Ахмад азай буурлууд маань дүүргийн удирдлагууд  өөрийг нь зорин ирж хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлж  алтан  сургаалаа хайрлаж байлаа. 
Чингэлтэй дүүрэгт 15 мянга гаруй ахмадтай бөгөөд 100-аас дээш насны 9 ахмад энх тунх амьдарч байна. 

Ирж буй Шороон нохой жилдээ элгээрээ энх амгалан
Төрлөөр түвшин амгалан байх болтугай.










 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:2611
  • Нийт хандалт:214033