• Уншсан: 766
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит гуравдугаар хуралдаан хоёрдугаар сарын 08-ны өдөр хуралдаж, 4 асуудал хэлэлцэн баталлаа. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцов. 
Энэ удаагийн хурлаар Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн ажиллах журам” батлах тухай, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал “Шагналд уламжлах”, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн “Хурлын шагнал”-аар шагнах,  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл байгуулах тухай” асуудлуудыг тус тус танилцуулж ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж холбогдох тогтоол, шийдвэрийг гаргалаа. 

Хуралдаанаар гарсан шийдвэрүүд: 

Дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Төрийн дээд одон медалиар 62 иргэнийг шагнуулахаар Нийсэлэлийн ИТХ-д уламжилж , Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одонгоор-38, “Хүндэт өргөмжлөл”-өөр 6 иргэнийг тус тус шагнахаар шийдвэрлэв. 

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм ажиллах журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, жилд 1 удаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд тайлагнаж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэст даалгав. 
Дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн А.Дамцагдоржоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл байгуулагдлаа. 

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:7288
  • Нийт хандалт:194975