• Уншсан: 589
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ны өдөр дүүргийн 7-19 дүгээр хороодод “Монгол базальт” ХК-тай хамтарч хэрэгжүүлж байгаа “Дулаалгын аян”-ы хүрээнд хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд энэхүү аяны ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх, үйл ажиллагааг сурталчлах сургалт зохион байгууллаа. 
Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын ажлын албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Т.Идэрцагаан, ЗДТГ-ын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нар оролцов. 

Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргээс “Монгол базальт” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй агаарын бохирдолыг бууруулах иргэдийн амины орон сууцны дулаан алдалт, түүхий нүүрсний хэрэглээг багасгах зорилго бүхий “Дулаалгын аян”-ныг зохион байгуулж байна. 
Өнөөдөр ИТХ-аас Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх анхан шатны нэгж болох хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Иргэний танхимын ажилтнуудаар дамжуулан иргэдэд  энэхүү аяны ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх, үйл ажиллагааг сурталчлах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж буйг дурдаад  Монгол Улсад агаар хөрсний бохирдлыг шийдэхэд манлайлагч нь Чингэлтэйчүүд байхын төлөө бүгдээрээ  хамтарч ажиллая гэж уриалсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн хэмжээнд утаа бууруулах арга хэмжээнээс гадна бүх хороодыг гэрэлтүүлэг, камер, авто замтай болгох зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.  

Дараа нь Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол Чингэлтэй дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах талаар хийгдэж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв.
“Монгол базальт” ХК-ны мэргэжилтэнгүүд  Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, айл өрхүүдийн амины орон сууцны дулаан алдагдлыг багасгах, шинэ технологи болох чулуун хөвөн дулаалгын хэрэглээ, ач холбогдлын талаар иргэдэд танилцуулж сонирхсон асуултад хариулт өгч санал хүсэлтийг нь хүлээн авлаа. 

Мөн үеэр “Монгол Базальт” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй, “Дулаалгын аян”-ны хүрээнд байшин сууцны дулаалга хийлгэхээр 16 дугаар хорооноос сонгогдсон “Загвар өрх” болох Ц.Ганхуягын байшин сууцтай танилцав. 
Тус “Загвар өрх” нь амины сууцаа чулуун хөвөнгөөр дулаалж, дулаан алдагдлыг бууруулснаар хоногт хэрэглэдэг нүүрсний хэрэглээ 60-75 хувиар буурсан болохыг өрхийн гишүүд өдөр тутмын тэмдэглэл, тооцоо судалгаанд тулгуурлан танилцуулж байлаа.



















 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2874
  • Нийт хандалт:209634