• Уншсан: 708
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хоёрдугаар хуралдаан өнөөдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд болов. Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцов. 

Энэ удаагийн хурлаар Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журам батлах, Хурлын Ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулах, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал тус тус танилцууллаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар Хөрөнгө оруулалт, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл, түүний явц байдалтай газар дээр нь үзэж танилцах, холбогдох баримт бичигт дүн шинжилгээ хийх замаар үйл ажиллагаагаа явуулах Иргэдийн хяналтын зөвлөлийн ажиллах журамыг шинэчлэн батлав.
Дүүргийнхээ хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа 29 иргэнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-гоор, 2 иргэнийг  “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнахаар шийдвэрлэв. 

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:1909
  • Нийт хандалт:224573