• Уншсан: 385
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Нийслэлийн дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжих замаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх, төлөвшүүлэх зорилгоор “ХАМТДАА СУРАЛЦЪЯ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” туршлага солилцох уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Ажлын албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд, Хурлын ажлын албаны дарга нар оролцов. 
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирсэн зочдод хандан Нийслэлийн хоймор орших Чингэлтэй хайрхан уулаараа овоглосон Чингэлтэй дүүрэгт минь харилцан туршлага солилцохоор хүрэлцэн ирсэн Нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө хамтран зүтгэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. 


ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын Албаны дарга Ц.Алтанцацрал дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга, 2017 оны онцлох ажлуудаас танилцуулж бусад  дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга нар харилцан туршлага судалж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
Уулзалтад ирсэн зочид ИТХ-ын хороод, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хороодын Иргэдийн нийтийн Хурлын дарга нарын ажиллах туршлага гэх мэт цаашид хийж хэрэгжүүлэх, төлөвлөгөөндөө тусгах, санаа авах олон сайхан ажлууд байгааг дурдаад цаашид дүүргүүдийн ИТХ-ын ажлын алба хамтран ажиллаж, мэдээлэл солилцож байх талаар санал солилцов. 



СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:6
  • Энэ сард:5159
  • Нийт хандалт:163753