• Уншсан: 203
Чингэлтэй дүүрэг нь гадаад хамтын ажиллагаа бүхий хурлын байгууллагуудтай харилцаа холбоогоо зузаатган нийгэм, соёлын үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. 
БНХАУ-ын Эрээн хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Байнгын хорооны дарга Ж.Оюунчимэг тэргүүтэй 4 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт зочиллоо. Төлөөлөгчдийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзаж өнгөрсөн 5 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, ирэх 5 жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар харилцан санал солилцлоо. 

Уулзалтанд Чингэлтэй дүүргийн талаас ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн Бичгийн Дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж, Бизнес инкубатор төвийн захирал С.Энхтайван, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-очир, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Эрээн хотын талаас, Эрээн хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Байнгын Хорооны дарга Ж. Оюунчимэг, Эрээн хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Байнгын хорооны, боомт гадаад явдлын хорооны дарга Д.Оюунбилэг, Эрээн хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Байнгын Хорооны дэд нарийн бичгийн дарга Жан Иү Чүн, Эрээн хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Байнгын хорооны Тамгын Газрын ажилтан Б.Амгалан нар байлцлаа. 

ИТХ-ын Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Эрээн хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Байнгын хорооны дарга Ж.Оюунчимэгт удахгүй болох БНХАУ-ын орон нутгийн сонгуульд нь амжилт хүсээд Чингэлтэй дүүрэг болон Эрээн хотын найрамдалт хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжиж шинэ шатанд гаргахын тулд хоёр талын хичээл зүтгэл чухал болохыг онцолсон юм.

Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах цэгүүдийг Эрээн хотод нээн ажиллуулах, тус хотод уламжлал болон зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцох, ӨМӨЗО-ны бусад хотуудад бизнес эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг нээж өгөх, боловсролын чиглэлээр ӨМӨЗО-ны муж хотуудын хэмжээнд сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн чиглэлээр өрхийн эмнэлэгийн эмч сувилагч нарыг ардын уламжлалт эмчилгээний чиглэлээр туршлага судлуулах зэрэг саналыг тавьж дээрх асуудлаар харилцан санал бодлоо солилцлоо.  
2015 онд Эрээн хот нь дүүргийн эрүүл мэндийн салбарт бодит хөрөнгө оруулалт хийн дүүргийн хүүхдийн амбулторт шаардлагатай  тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан сайн хөршийн харилцаатай юм. 






 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:4176
  • Нийт хандалт:156992