• Уншсан: 226
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 19 дүгээр хуралдаан арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд өргөтгөсөн хэлбэрээр боллоо. 
Хуралд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, , Хурлын ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов.Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцов. 

Өнөөдрийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэх “Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн зорилтын хэрэгжилт, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, дүүргийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааны тов батлах тухай, гэсэн 2 асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. 

ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав,  Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга Б.Цогзолмаа, Хот байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Насанбат, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Г.Бадамгарав, Эдийн засаг, төсвийн хорооны дарга Н.Оюунцэцэг, Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяа нар хороодын санал, дүгнэлтээ тус тус танилцуулж, Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс албаны дарга нар тайлбар, мэдээлэл өгч Тэргүүлэгчид хэлэлцэж шийдвэр гаргав. 

Мөн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдааныг арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 1000 цагт зарласан тов батлагдлаа.  Ээлжит хуралдаанаар Дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай, Дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлах тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид түүний Ажлын албанаас 2017 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлангийн танилцуулга зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэх юм. 




 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:4366
  • Нийт хандалт:149320