• Уншсан: 391
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хороод Дүүргийн нийгэм, эдийн засгийн 2017 оны зорилтын хэрэгжилтийг дүгнэж, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018  онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах төсөлтэй танилцаж эрхлэх асуудлынхаа хүрээнд хуваарийн дагуу хуралдаж санал дүгнэлтээ гаргаж байна. 
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хороо дүүргийн Хурлын танхимд хуралдаж эрхлэх асуудлынхаа хүрээнд ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нарын мэдээллийг сонсов. 
Хуралд тус хорооны дарга Б.Насанбат, гишүүд Төлөөлөгч Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн, ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Тэргүүлэгч, С.Амарбаясгалан, АН-ын бүлгийн дарга Тэргүүлэгч, Б.Батхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал болон зарим хэлтэс албадын мэргэжилтэнгүүд оролцлоо. 
Хурлын хорооны гишүүд, Төлөөлөгчид Дүүргийн нийгэм, эдийн засгийн 2017 оны “Хот тохижилт, дэд бүтэц”, Жижиг дунд үйлдвэрлэл” гэсэн үндсэн 2 бүлгийн  хэрэгжилттэй танилцсаны дараа цаашид анхаарч ажиллах зарим асуудлуудад  саналаа хэлж гишүүдийн 100 хувийн саналаар “ХАНГАЛТТАЙ”  дүгнэв. 
Мөн үеэр Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.
 
ХОТ БАЙГУУЛАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО




СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:1
  • Энэ сард:4365
  • Нийт хандалт:149319