• Уншсан: 237
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан дүүргийн ИТХ-ын даргын өрөөнд болов. 
Хуралдаанд ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСАЗСЗ –ийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Прокурорын газрын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Булганцэцэг, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, , Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Сүхбат,  Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва,  Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Хишигбаатар, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл нар оролцлоо. 

Өнөөдрийн хуралдаанаар Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл Хороодын Урьдчилан сэргийлэх багийн ажлыг дүгнэж 10 дугаар сарын урамшуулал олгох , Хороодын Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж  10 дугаар  сарын урамшууллыг олгох, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийг шагнах тухай, Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат “Хяналтын камерын сүлжээг Замын цагдаагийн хэлтэстэй холбох  тухай”, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль” Ажлын хэсгийн дүгнэлт”, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Б.Мөнхтөр  “Ажлын хэсэг байгуулах тухай” тус тус танилцуулж зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар хэлэлцэн батлав. 

Зөвлөлийн гишүүд Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн ажиллах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөх журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж боловсруулсан журмын төслөө 2017 оны 12 дугаар сарын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Ж.Байгальд үүрэг болголоо.  
Мөн үеэр дүүргийн нутаг дэвсгэрт сургалтын үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын аюулгүй байдал, эрүүл таатай орчинд сурч хөгжих орчин нөхцөл бүрдүүлхэд чиглэсэн ажлыг судалгаанд үндэслэн 2018 оны дүүргийн Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, төсөвт тусган ИТХ-аар батлуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад даалгав. 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:1
  • Энэ сард:4365
  • Нийт хандалт:149319