• Уншсан: 291
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо дүүргийн Хурлын танхимд хуралдав. 
Хуралд тус хорооны дарга Г.Бадамгарав, гишүүн Ж.Чимэдцогзол, С.Мөнгөнсар, Д.Нэмэхбат, Б.Насанбат, Ж.Алтантуул, Хурлын хорооны Нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга М.Цэцэгээ нар оролцож  Чингэлтэй дүүргийн “Эрүүл мэнд-2020”,  “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үйл явцтай танилцлаа.  
Хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүүргийн ЗДТГ-ын  Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ижилмаа , Баярмаа нар тус тус танилцуулж хорооны гишүүдийн асуултад хариулт өгөв.
Гишүүд “Эрүүл мэнд-2020”,  Жаргалтай гэр бүл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үйл явцтай танилцсаны дараа өөрсдийн саналаа хэлж зарим хэрэгжилт дээр  тодруулга авч дахин хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. 
Хуралдааны дараа Хурлын хорооны гишүүд дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төв, 222,174 дүгээр цэцэрлэгүүдийн  үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж тэдний санал хүсэлтийн сонссон юм. 








 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:1
  • Энэ сард:4365
  • Нийт хандалт:149319