• Уншсан: 106
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан дүүргийн Прокурорын газартай хамтран иргэдэд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн талаарх мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголтыг өгөх, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл олгох аяныг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
Тус аяныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтэс зохион байгуулсан бөгөөд аян зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд иргэдэд зарыг хүргэж, оролцоог хангах уулзалт хийх танхим, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, оролцогчдын бүртгэл үйлдэх, иргэдээс ирүүлсэн саналын тэмдэглэл хөтлөн, уулзалтын явцыг дуу, фото зургаар баримтжуулж холбогдох материалыг хэлтэст нэгтгэж ажилласан.
Дээрх сургалтыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр удирдан зохион байгуулж, дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор н.Энхтуяа, хяналтын прокурор Н.Алтантүлхүүр, Х.Даваадулам нар сургалтыг явууллаа. Тус сургалтад хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга, хэсгийн байцаагч болон 1-19 хорооны 748 иргэн хамрагдсан байна.
Сургалтын үеэр иргэд Зөрчлийн тухай хуулийн иргэнд хамааралтай заалтаар гарын авлага боловсруулан 2000 ширхэгийг хэвлэн сургалтад оролцогчдод тарааж ажилласан. Сургалтын үеэр иргэд өөрсдийн тулгамдаж буй асуулаар асуулт асууж, саналаа илэрхийлсэн бөгөөд тухай бүрт нь хуулийн хүрээнд мэдээлэл өгч ажиллалаа.
 
 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:1
  • Энэ сард:4365
  • Нийт хандалт:149319