• Уншсан: 195

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нийгмийн бодлогын хороо 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн 24, 25 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэнд 2020”, “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

“Эрүүл мэнд-2020” хөтөлбөр нь дүүргийн хүн амд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх гол зорилготой. 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласантай холбогдон хөтөлбөрийн үр дүн, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын хэрэгжилт сайн байгааг хорооны гишүүд хэлж, зарим асуултад хариулт аван, саналаа хэллээ.

Мөн хүүхдийн хөгжлийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилготой “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хэрэгжилттэй гишүүд танилцаж, өргөн хүрээний асуудал тул хөтөлбөрт шаардлагатай зарим тодотгол хийж, тодорхой чиглэлүүдийг барьж ажиллахыг зөвлөсөн. Түүнчлэн дүүргийн ХГБЗХХэлтсийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцахаар боллоо.

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:1
  • Энэ сард:4365
  • Нийт хандалт:149319