• Уншсан: 802
Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ой, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэний урилгаар Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц. Отгонбаяр тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид есдүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэгт зочиллоо. 
Зочдыг  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал хүлээн авч уулзан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, зорилго, зорилт, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. 

Ажлын айлчлалын гол зорилго нь хоёр талын хооронд харилцан ажлын туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлох явдал байсан бөгөөд ажлын уулзалтын үеэр төлөөлөгчид цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. 
Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц. Отгонбаяр “Дүүргийн 25 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэнд баяр хүргээд нийслэл төдийгүй улсын хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлж буй Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллаж туршлага хуваалцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байв. 









 

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:1
  • Энэ сард:2360
  • Нийт хандалт:147314