• Уншсан: 416
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй нутгийн удирдлагын хороо есдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр” -ийн хэрэгжилтийн явцтай танилцав. 
Дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын  хэлтсийн Хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяр  батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлуудын талаар гишүүдэд мэдээлэл өгөв.

Хүний нөөцийг сургах, хөгжүүлэх , хуваарилах, мэргэшсэн албан хаагчдыг сонгох болон тэдний мэргэжлийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэж чадварлаг мэргэшсэн хүний нөөц бүхий байгууллагууд бий болоход дэмжлэг үзүүлэх болон Төрийн албан хаагчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах, албан хаагчдын эрүүл мэнд ажил амралтын зохистой харьцааг тогтоох нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилготой “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрийг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2017 оны 28 дугаар тогтоолоор баталсан. 
Хурлын хороодын гишүүд танилцуулагатай холбогдуулан санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгч нэгдсэн санал дүгнэлтээ гаргав.
 
 ЭРХЗҮЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО


СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:2
  • Энэ сард:2361
  • Нийт хандалт:147315