• Уншсан: 279
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Насанбат, гишүүн Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн нар өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр  дүүргийн Засаг даргын дэргэдэх “Тохижилт үйлчилгээ” ХХК”-ний өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцав. 
Тохижилт, үйлчилгээний компаний захирал Э.Ганчимэг ИТХ-ын хороодын гишүүдэд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч танилцуулж харилцан санал солилцсон юм.  

Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн “Тохижилт, үйлчилгээ”ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 95% тай байна. ТҮК-иас 159тн давс, 10 куб хайрга, дайрга нөөцлөж, машин механизмын засвар үйлчилгээг иж бүрэн хийж, ажилчдын нормын хувцас, ажлын багаж хэрэгслэлийг авч бэлэн болгосон байна. 
Уурын зуухны халаалтанд шаардагдах 155 тн шахмал нүүрсний гэрээ хийгээд байна. Халтиргаа гулгаа арилгах ажлын хүрээнд 350 тн давс бэлтгэхээс 159 тн бэлэн 200 тн давсны гэрээ байгуулсан 10 сард таталт хийхээр төлөвлөсөн байна.
Мөн үеэр Хурлын хорооны гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төдийгүй цаашид тулгамдаж буй асуудлаа ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүдэд хандхад  та бүхний асуудлыг хүлээн авч боломж бололцоогоороо дэмжиж тусалж хамтарч ажиллана гэсэн саналаа хэлж байлаа. 
Чингэлтэй дүүргийнхээ  өнгө төрх, тохижилт бүтээн байгуулалтын өнгө төрхийг арчилж, нүүр царайг илтгэж байдаг Тохижилт үйлчилгээний компанийн удирдлага, хамт олонд цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе

ХОТ БАЙГУУЛАЛТ, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО













СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:2883
  • Нийт хандалт:135112