• Уншсан: 370
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа есдүгээр сарын 16-ны өдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг Дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн хамтын ажиллагаатай ОХУ, БНСУ, БНХАУ-ын 5 хот дүүрэг, Архангай, Хэнтий аймгийн төлөөлөгчид, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, дүүргийн иргэд оролцлоо. 
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн 25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн  ажиллагааг нээж хүндэт зочноор уригдан ирсэн зочид төлөөлөгчид, Чингэлтэйчүүддээ хандаж ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүллээ. 

Мөн үеэр 25 жилийн ойн түүхэн замналыг өгүүлсэн “Хөгжлийн жимээр 25” баримтат киног иргэдэд дэлгэн толилуулж,  ойн баярт хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчид дүүргийн удирдлагууд болон иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. 
Дүүргийн 25 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн хөгжлийн 25 жилийн түүхэн замнал, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, хөгжлийн хэрэгцээ шаардлага, “Чингэлтэйн Түншлэл” төслүүдийн талаар гадаад дотоодын хамтын ажиллагаатай хот, дүүрэг, аймаг, сумдын төлөөлөл, хамтын ажиллагаатай байгууллагууд, иргэдэд танилцуулав. 
Ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэддээ “Монгол урлагийн гайхамшиг” хүндэтгэлийн концертыг 25 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр толилуулсан юм.


















 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ХУРЛЫН ТОВ

 Ня  Да  Мя  Лх  Пү  Ба  Бя
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Нэвтрэх нэр
Нууц үг
 
  • Одоо холбогдсон:3
  • Энэ сард:4367
  • Нийт хандалт:149321