7 ДУГААР ХОРОО ТАНД ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА 

 
  • Тухайн хорооны Иргэний танхимын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах.
  • Хууль, дүрэм, журам, хурлын шийдвэрийг иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, иргэдийн оролцоог хангаж ажиллах.
  • Тухайн хороодын иргэдийн дунд нийтийн сонсгол, хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах, тэдгээрийн бэлтгэл ажлыг хангаж, техник тоног төхөөрөмжийг бүрэн хариуцах, үр дүнг нэгтгэн тайлагнах, мэдээллийн сан үүсгэх
  • Тухайн хороонд шаардлагатай судалгааг хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч уламжлах.
  • Хороодын Иргэдийн нийтийн хурал, Засаг даргатай хамтран ажиллах.
  • Тухайн хорооноос УИХ, Нийслэл дүүрэгт сонгогдсон гишүүд, Төлөөлөгчдийг иргэдтэй хийх уулзалт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам тогтоол шийдвэрийн төсөлд санал авах, цаг үеийн болон тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах.
  • Иргэдийн бүтээлч санал, санаачлагыг дэмжих, иргэдийн сайн дурын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах.
  • Хороодын гудамж байрны Нийтийн эргүүлүүдийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах.
 
БУСАД АЖИЛ, ҮҮРЭГ:
 
  • Эрхэлсэн ажил үүрэгтэй холбоотой мэдээ тайланг хугацаанд нь гаргаж, бүртгэл, судалгаа хөтлөн баяжилтыг тухай бүрт хийх.
  • Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг чанд сахиж, иргэдийг ялгаварлахгүй хандаж, хүнд сурталгүй, чирэгдүүлэхгүй үйлчлэх.
  • Байгууллага нэгжээс зохион байгуулж байгаа аливаа ажил, сургалт мэдээллийн цагт бүрэн хамрагдах, цаг үеийн болон бусад ажилд оролцох.
АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬ: 08:30 – 17:30
ХОЛБОО БАРИХ УТАС: 70140763, 94110367
ФЭЙСБҮҮК ХАЯГ: Долоодугаар хорооны Иргэний танхим